“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Занабазар хүрэл медалийн төлөө барилдаанд Ираны бөхөд ялагдсанаар медаль хүртэж чадсангүй.
З.Занабазар 1/8 шигшээд энэ жилийн залуучуудын Европын аваргын тэмцээний хүрэл медальт, Унгарын Гамзатгажи Халидовтой барилдаж, 8:4-өөр ялсан.
1/4 шигшээд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Адлан Аскаровт 5:7-гоор ялагдсан.
Дагах барилдаанд Киргизийн Алмаз Шамбековыг оноогоор цэвэр (13:2) ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон.
Медалийн төлөө барилдаанд энэ жилийн Тбилисийн ОУТ-ий хүрэл медальт Ираны Алиреза Сарлакт 4:7-гоор ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )