Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2019.10.28-ний өдөр “Аймгийн хогийн цэгээс малын гүзээ түүж тээвэрлэж байна” гэсэн гомдол мэдээлэл ирсний дагуу шалгахад иргэн Б нь хогийн цэг дээрээс гүзээ түүж, Улаанбаатар хотруу тээвэрлэж байсан нь тогтоогдсон тул холбогдох хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
Иймд хувь хүний гар дээрээс, гарал үүсэл нь тодорхойгүй малын гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 2 )
пээээ малынхаа гүзээг ингээд л хаядаг болоо юу энэ чинь одоо.манайхан ядуураагүй цамаан болчихсон юм биш үү зүгээр .хээр хөдөө зэрлэг амьтанд зориулаад холхон хаячихаж болдоггүй юм байх даа ядаж
MUU ERIIN KHUN DURSTEY LALAR ORKUUD BAYKH YUM DAA , KHARAAL IDMER