“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насанд хүрэгчдийн ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд насанд хүрэгчдийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, цэргийн ДАШТ-ий хүрэл медальт, “Poland Open”, Дмитрий Коркин, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медалийн эзэн боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
23 хүртэлх насны ДАШТ-д анх удаа зодоглосон Б. 1/8 шигшээд Кыргызстаны Мансур Сыргак-Уулуг 7:2-оор ялсан.
Шөвгийн наймд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ираны Мохаммад Нокходид 6:10-аар ялагдсан.
Дагах барилдаанд энэ жилийн 23 хүртэлх насны Азийн аваргад хүрэл медаль хүртсэн Казахстаны Дархан Ессенгалиг 4:4-өөр ялсан.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд Унгарын дагестан легионер Мурад Курмагомедовыг 5:2-оор давлаа.
Сэтгэгдэл ( 0 )