“Будапешт-2019” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ үргэлжлэн явагдаж байна.
Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, Тахтийн цом, Дмитрий Коркин, Дмитрий Миндиашвили, “Байгаль Опен”, “Монголиа Опен” ОУТ-ий хүрэл медальт, Роман Дмитриев, Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-ий аварга, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин, “Аварга” сургуулийн оюутан ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Унгарын нийслэлээс Монголын эрэгтэй баг тамирчдын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Тэрбээр Монголын чөлөөт бөхийн түүхэнд нас насны ангиллаас хамгийн хүнд жинд дэлхийн анхны медальтан болж байна.
М.Лхагвагэрэл тэгшитгэлийн барилдаанд Кыргызстаны Кыргызстаны Музаффар Жаппуевыг оноогоор цэвэр (12:1) ялсан.
1/8 шигшээд ОХУ-ын Виталий Голоевт 2:3-аар ялагдсан.
Дагах барилдаанд БНХАУ-ын өвөрмонгол залуу Эр Сонгбуг 6:1-ээр давсан.
Бүх Африкийн наадам болон Африк тивийн хошой аварга Египетийн Халед Мохамед Абдаллаг 12:1-ээр яллаа.
Хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын Даниэль Керквлиетийг 4:4 давлаа.
Сэтгэгдэл ( 0 )