Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн өмнөх шинэ бөхийн шалгалт Фүкүокад энэ сарын 30-нд явагдлаа. Энэ удаад хоёр залуу сүмод элссэний нэг нь Шёова эриний их аварга Тайхогийн ач 18 настай Ная Коосэй байлаа.
Коосэй Отакэ дэвжээнд элссэн бөгөөд тус дэвжээнд түүний ах Ная Коонүсүкэ барилдаж байгаа билээ. Коосэй 183 см өндөр, 135 кг жинтэй. 夢道鵬 буюу Мүдохо нэрээр барилдах юм. Мү гэдэг нь мөрөөдөл гэдэг утгатай ханз. Тайхо өвөө нь энэ үгэнд их дуртай байжээ. До буюу зам гэдэг ханзыг Сайтама ахлах сургуулийнх нь багш Ямада өгчээ. Харин хамгийн сүүлийн Хо гарьд ханз нь мэдээж Тайхо их аваргын шикона нэрийн Хо.
Коосэй эрүүл мэндийн үзлэгийн дараа “Тайхо их аваргын ач гээд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг ихэд татах байх. Гэхдээ энэ дарамтад авталгүй хичээн зүтгэх болно” гэж ярьжээ.
Коосэй бол Тайхо аваргын ач, сэкивакэ асан Такаторикигийн отгон хүү. Түүний ах Коонүсүкэ өнгөрсөн оны нэгдүгээр сард мэргэжилд орж, Ная нэрээр барилдан, одоо макүшитагийн 10 дээр дэвшээд байгаа.
Сэтгэгдэл ( 2 )
Зээ хүү гээч
Зээ ач хоёроо ялгадаггүй юм бол яаж сэтгүүлч болсон юм бэ ЧИ