Чөлөөт бөхийн 2019 оны 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапештийн “Ludovika Arena”-д энэ сарын 28-наас 11 дүгээр сарын 1 хүртэл явагдаж байна. Тэмцээний эхний гурван өдрийн барилдааны дараа эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 92, 125 кг-ын жингийн аваргууд тодорлоо.
Тэмцээний медальтнууд
61 кг.
1. Улукбек Жолдошбеков (Киргиз). 2. Равиндер Равиндер (Энэтхэг). 3. Динислам Тахтаров (ОХУ), Рютарү Хаяма (Япон).
74 кг.
1. Разамбек Жамалов (ОХУ). 2. Мохаммад Ноходиларими (Иран). 3. Б.Бямбадорж (Монгол), Георгий Сулава (Гүрж).
86 кг.
1. Камран Гасемпур (Иран). 2. Гажимурад Магомедсаидов (Азербайжан). 3. Хаято Ишигүро (Япон), Осман Гочен (Турк).
92 кг.
1. Дин Никал (АНУ). 2. Батырбек Цакулов (ОХУ). 3. Йонгер Бастида Помарес (Куба), Хоссейн Шахбазигазвар (Иран).
125 кг.
1. Аббас Заре (Иран). 2. Виталий Голоев (ОХУ). 3. Юсуп Батирмурзаев (Казахстан), М.Лхагвагэрэл (Монгол).
Багийн дүн:
1. ОХУ – 145 оноо
2. Иран – 139
3. Азербайжан – 111
4. Гүрж – 109
5. Монгол – 70
6. Япон – 65
7. Казахстан – 65
8. Турк – 60
9. Украин – 58
10. АНУ – 57
Сэтгэгдэл ( 0 )