Чөлөөт бөх: ДАШТ-ий хүрэл медальт Н.Анударийн барилдааны бичлэгүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 03

Чөлөөт бөхийн 2019 оны 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапештийн “Ludovika Arena”-д болж өндөрлөв. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөл аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд болж, 32 орны 148 тамирчин 10 жинд өрсөлдсөн юм.

Манай улсаас есөн тамирчин зодоглосноос 65 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин ОУХМ Ө.Пүрэвсүрэн мөнгө, 53 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин Н.Анударь хүрэл медаль хүртлээ гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Н.Анударь тэгшитгэлийн барилдаанд залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Польшийн Агата Марта Валерзакыг 10:0-ээр ялсан.

1/4 шигшээд 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Украины Кристина Бережаг 5:1-ээр яллаа.

Хагас шигшээд “Будапешт-2018” насанд хүрэгчдийн дэлхийн аварга Японы Харүна Окүнод 0:4-өөр ялагдсан.

Хүрэл медалийн төлөөх барилдаанд 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Беларусийн Катарина Пискускаяг оноогоор цэвэр (10:0) яллаа.

Түүний хувьд энэ онд залуучуудын ДАШТ, Азийн АШТ, “Монголиа Опен”, “Байгаль Опен” ОУТ-д тус бүр үзүүрлэж медалийн даллагатай жил байлаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДҮН:

50 кг (19 бөх): 1. Кика Кагата (Япон) 2. Зики Фенг (БНХАУ) 3. Надежда Соколова (ОХУ), Мари Дюфур (Канад) ...9. Цогт-Очирын Намуунцэцэг (Монгол)

53 кг (15): 1. Харүна Окүно (Япон) 2. Поожа Гехлот (Энэтхэг) 3. НАНДИНЦЭЦЭГИЙН АНУДАРЬ (МОНГОЛ), Зейнеп Йетгил (Турк)

55 кг (14): 1. Луо Ланнуан (БНХАУ) 2. Саки Игараши (Япон) 3. Андреа Ана Бетрис (Румын), Марина Седнева (Казахстан) ...13. Баяраагийн Халиунаа (Монгол)

57 кг (12): 1. Саэ Нанжо (Япон) 2. Алина Акобиа (Украин) 3. Марина Симонян (ОХУ), Ханна Тэйлор (Канад) ...7. Болдсайханы Хонгорзул (Монгол)

59 кг (19) кг: 1. Юмэка Танабе (Япон) 2. Анастасия Ничита (Молдав) 3. Грейс Кеннет (Канад), Ангелина Лысак (Украин)

62 кг (16): 1. Юзүка Инагаки (Япон) 2. Кайла Миракл (АНУ) 3. Ирина Рингач (Молдав), Илона Прокопевниук (Украин) ...15. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)

65 кг (12): 1. Мисүзү Ёномото (Япон) 2. ӨЛЗИЙСАЙХАНЫ ПҮРЭВСҮРЭН (МОНГОЛ) 3. Мадина Бакбергенова (Казахстан), Ирина Кольяденко (Украин)

68 кг (14): 1. Масако Фүрүичи (Япон) 2. Мэйси Килти (АНУ) 3. Наталия Стрзалка (Польш), Ван Юингин (БНХАУ) ...8. Энхсайханы Дэлгэрмаа (Монгол)

72 кг (12): 1. Милиямис Марин Портриль (Куба) 2. Ван Шиаокиан (БНХАУ) 3. Евгения Захарченко (ОХУ), Мэй Шиндо (Япон) ...7. Энх-Амарын Даваанасан (Монгол)

76 кг (15): 1. Палиха Палиха (БНХАУ) 2. Юка Кагами (Япон) 3. Хуи Ци Чан (Тайвань), Айпери Медет Кызы (Кыргызстан) ...5. Ганбатын Ариунжаргал (Монгол)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top