“Голден Стэйт” багийн гол од Стефен Карри “Финикс”-тэй хийсэн тоглолтын үеэр (110:121) зүүн гараа хугаллаа. Карри “Финикс”-ийн төвийн тоглогч Арон Бэйнстэй мөргөлдөөд унахдаа хүнд гэмтсэн юм.
Тэрбээр Баасан гарагт мэс засалд орж, хагалгаа амжилттай болсон байна. Эмч нар Карриг гурван сар сагсан бөмбөг тоглохыг хориглосон. Гурван сарын дараа дахин шинжилгээ хийж, хэзээ талбайд гарахыг нь шийдэх юм.
Энэ улирал эхлэхэд “Голден Стэйт” багийн туслах дасгалжуулагч Брюс Фрэйзер “Би талбайд гардаггүй, жирийн нэг дасгалжуулагч. Гэхдээ миний бүх бие махбодь эцэстээ тултал ядарсан байгааг мэдэрч байна” гэж хэлж байв. NBA-д нэг ч баг финалын цувралд таван жил дараалан шалгарч байсан удаагүй. Энэ таван жилийн ядаргаа хуримтлагдсаар одоогийн гэмтэл бэртлийн үндэс болж байгаа нь гарцаагүй.
Сүүлийн албан ёсны арван тоглолтоор “Голден Стэйт”-ийн алдсан тоглогчид:
– Кевин Дюрэнт шөрмөсөө тасалж, энэ улирал тоглохгүй болсон.
– Клэй Томпсон мөн гэмтэж, энэ улирлыг эмнэлэгт өнгөрөөнө.
– Кевон Луни гуяны гэмтэлтэй.
–Стефен Карри зүүн гар хугарсан.
Сэтгэгдэл ( 0 )