СҮМОГИЙН ДУУЛИАН: Ичиножёо Кюүшюүд барилдах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 04

Мэргэжлийн сүмогийн маэгаширагийн 12 дахь бөх Ичиножёо нурууны гэмтлийн улмаас энэ сарын 10-нд Фүкүокад эхлэх Кюүшюү башёд зодоглохгүй байж магадгүй болжээ.

Токио хотод эмчлүүлж байгаа ч бэлтгэл хийх ямар ч бололцоогүй байгаа гэнэ. Ичиножёо өнгөрсөн Намрын тэмцээнд баруун мөр нь мултран, тэмцээнийг орхисон. Тэмцээний дараа бэлтгэл дээр нуруугаа гэмтээжээ.  Нэг хэсэг алхаж ч чадахгүй байсан гэх бөгөөд нурууны ачааллаа бууруулахын тулд жингээ 190 кг болтол хассан байна.
 


Хэрэв Ичиножёо Кюүшюү башёд барилдахгүй бол жюүрёод унах болно. Минато ояката “Байдлыг харж байж шийднэ. Хүчээр барилдуулахгүй. Угаасаа чадалтай сайн бөх тул гэмтлээ эдгээгээд дээд зиндаанд эргээд л гараад ирнэ” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Манай бөх өнөөдөр Фүкүокад очиж, эмчилгээгээ үргэлжлүүлнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(133.82.251.220) 2025 оны 03 сарын 13

Hurdan edgeerei, gol ni eruul mend shuu. Hun eruul baijil amjiltand hurdeg.

1  |  0
(143.176.142.132) 2025 оны 03 сарын 13

hoorhii do biee l bodooroi , barildahgui baisan ch bolno , nuruu gemteh mash muu

1  |  0
bdj bugsuuu(192.82.75.16) 2025 оны 03 сарын 13

Бас ямар муу үйл хийчэв хольж хутгаал мэдэхгүй байж үлээгээд шаагад байхиймаа мал түлээ зданууд

2  |  1
bdj(111.98.88.1) 2025 оны 03 сарын 13

muu uil hiisen hun yaj uudluh be.

1  |  2
fdf(66.181.161.50) 2025 оны 03 сарын 13

ene ch nohoin zamaar orjee

1  |  1
Close menu