БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын тушаалаар 2018, 2019 онд дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчсөн, газрын төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр Богдхан уулын Арцатын ам, Зайсангийн ам, Түргэний ам, Хүүшийн ам, Чандманий ам, Чулуутын ам, Хүрхрээгийн аманд 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Гэсэн ч Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчдийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 05 сарын 01-ний өдрийн А/113 дугаар тушаал, 2018.03.29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар туул голын дагуу байршилтай усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэм зөрчсөн үндэслэлээр газар ашиглах эрхийг дуусгавар болгосоныг хүчингүй болгож, нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн талд шийдвэрлэжээ.
Одоо Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 07 сарын 10-ны өдрийн А/355 дугаар тушаалаар Хан уул дүүрэг Богдхан уулийн дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зөрчин аялал жуулчлалын зориулалтаар олгосон гэдэг үндэслэлээр газар ашиглах эрхээ цуцлуулсан 46 аж ахуйн нэгж нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд сайдын тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байгаа аж.
Энэ талаар Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга Д.Батмөнх “БОАЖЯ-наас зөрчилтэй ААН, иргэний газар ашиглах эрхийг нь цуцалдаг ч шүүхэд хандаж, сайдын тушаалыг хүчингүй болгуулдгаас болж асуудал үүсдэг. Тухайлбал, Энигма, Универсал политехник коллеж, Монголын үндэсний их сургууль гэсэн нэрээр Зайсангийн аманд 40 гаруй га газар ашиглах эрх авсан компанийн эрхийг БОАЖ-ын сайдын тушаалаар цуцалсан. Ингээд БОАЖЯ, Нийслэлийн ЗДТГ-аас аялагчдад зориулж ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор барих ажлыг эхлүүлэхээр болсон юм. Харамсалтай нь тус компанийнхан уг асуудлаар БОАЖЯ-ыг шүүхэд өгч дээрх ажлуудыг гацаагаад байна. Үүнээс гадна богдхан ууланд алхдаг ганцхан чиглэлд аялагчдад зориулж 300 машины зогсоол барих гэж жил гаруйн хугацаанд хэрхэн чирэгдэл учруулж байсныг иргэд мартаагүй байх. Гэтэл тус компанийнхан төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, иргэдээс зогсоол ашигласны төлбөр авдаг. Эдгээр компани нь нэг эзэнтэй бөгөөд төрийн ажилд удаа дараа гацаа үүсгэж, төрийн хийсэн ажлаар далимдуулж иргэдээс мөнгө авч байна. Явган алхагчдад зориулж барих ариун цэврийн байгууламжийн ажлыг гацаадаг, төрийн өмчийн машины зогсоолыг түгжиж, төлбөр авдаг компанийн талд шүүх шийдвэр гаргахгүй гэж найдаж байна” хэмээсэн юм.
Тус компани нь Богдхан ууланд 40 гаруй га газрыг 2007 оноос эхлэн эзэмшиж байгаа бөгөөд энэ хугацаанд газар ашигласны төлбөр гэж ямар ч мөнгийг улсын төсөвт оруулж байгаагүйг албаныхан онцолж байна.
Эх сурвалж: БОАЖЯ
Сэтгэгдэл ( 4 )
Ажил үүргээ сайн гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчиддаа талархмаар байна. Мөн тэднийг аливаа эрсдэл дарамт шахалтаас хамгаалмаар юм. Нэг нь ажил хийх гээд байдаг том том боссууд нь сүрдүүлээд байдаг тогтолцоо манайд мундаг хөгжсөн шүү.
Ургашаа хэдхэн клмтр яваад аялал зуулчлал хүнрүүгээ гсн орчин тойрныг нь хараарай энэ газарт хувь ч бай иргэн ч бай гоё сайхан зүйл байвал хэн ч дургуйцэхгүй. Бид авсанд орно хойч үе дээ аятайхан зүйл үлдээх юмсан. Сайтар бодно биздээ до бүрнээ
Bardaak show, arhidalt yanhandaltiig demjdeg Enigmagiin Monkhbat hemeeh hogiin novshiig hariutslaga tat, hereg uusge. Dawarsan muu novsh. Surguuliin nereer gazraa tolboroos cholooluuldeg geed bgaa biz. Odoo ene nomvshiin tald shiidver gargasan shuugch nar bval shuud avilga avsan gesen ug shuu.
БОАЖ-н яамны ажил тун сайн явж байгаа шүү. утааны асуудалыг ямарч гэсэн тодорхой түвшинд шийдээд ажилт гаргаад явж байгаа хамт олонд амжилт хүсье. шүүх ер нь жаахан шударга бус талдаа шийдвэр гаргах гээд байгаа шүү. Энигма компани их л том ар талтай юм шигээ энэ дархан цаазтай газард их ч олон жил дураараа дургиж байна даа. Ерөнхий сайд Хүрэлсүх эднийг л жинхэнэ сүхдмээр байгаа юм.