Чөлөөт бөх: Ильяс Бекбулатов Узбекистаны нэрээр “Токио 2020”-д оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 05

ОХУ-ын бөх Ильяс Бекбулатов (65 кг) Узбекистаны шигшээ багт орсноо албан ёсоор зарлалаа. Түүнд гадаадын олон орноос урилга ирж байсан ч Узбекистаныг сонгож, “Токио 2020” олимпын наадамд оролцох боломжоо ашиглахыг хүссэнээ нуугаагүй байна.

Бекбулатов “Ирэх 12 дугаар сард иргэншлээ солих болохоор одоо надад Узбекистаны паспорт байхгүй. 2020 оны нэгдүгээр сараас барилдаж эхэлнэ. Надад гадаадын орнуудаас урилга их ирдэг байсан ч би тоодоггүй байлаа. Харин одоо олимпын өмнөх жил. Олон гэмтлээ, нас ч бас явж байна, олимпод оролцмоор байна. ДАШТ-ий дараа Узбекистанаас санал ирэхэд эхлээд бодох цаг өгөөч гэж хэлсэн ч боломжийг ашиглахаар шийдсэн. Оростой ойрхон, хэл яриа ч ижилхэн тул Узбекистаныг сонголоо” гэж ярьсан байна.

Нэрийн хуудас:

Ильяс Бекбулатов – 29 настай. Дагестанд төрсөн, кумык үндэстэн. ОХУ-ын ОУХМ.

2015 оны Европын наадмын хүрэл медальт, 65 кг.

Европын АШТ

2013 оны хүрэл медальт.

2017 оны аварга.

2018 оны мөнгөн медальт.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Pu(202.55.188.36) 2019 оны 11 сарын 05

medali avhad hetsuu de zaluuchuudiig barahgui bho

0  |  0
Top