УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.04/ хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны дарга нарын өөрийнх нь хүсэлтийн дагуу огцруулах асуудлыг оруулж ирсэн байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Саарал жагсаалтад орсон асуудалд хэн нэгэнд хариуцлага хүлээлгэх ёстой. Саарал жагсаалтад орсон дөрвөн шалтгаанд хариуцлагаа сайжруулах асуудлууд маш тодорхой тусгагдаж өгсөн. Бид одоо саарал жагсаалтаас хурдан гарахаа л бодох хэрэгтэй” гэлээ.
Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарыг албан тушаалаас нь чөлөөлөхийг дэмжлээ.
УИХ-ын энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 6 )
Бүүр нэг балиар хонцын сэтгэлтэй хар хүүрнүүд.
Тэгээл огцруулдын ямар ч хариуцлага тооцох н тр байхгүй. Дараагийн чадваргүй нөхдүүд гарч ирээл огцрох юм чинь гэсэн хүний сэтгэлтэй ажил хийсэн юм байхгүй огцроол зайлна биз. Энэ улс орон ард түмнийг бодож байгаа нэг ширхэг ч хүн дээшээ гарахгүй бна

2017 онд Монгол татвараас зугатах уйлдлийг оогшуулсэн гэж Европын Холбооны хар жагсаалтанд орж байсан УИХ тэр талаар яагаад дуугарахгуй байна
УГ НЬ УИХ ЗАСГИЙН ГАЗАР СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРУЛСАН ТУЛ ОГЦРОХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ЯМА ЭНЭ 2 СААРАЛ ЖАГСААЛТАНД ОРУУЛСАН БИШ.