Ц.Энхтүвшин, “Таван цагариг”
Катарын Доха хотноо өчигдөр /2019.11.06/ эхэлсэн Олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд Оюунбатын Есүгэн 626,5 оноогоор 13 дугаар байр эзэллээ.
Хэдийгээр финалд шалгарч, медальд хүрч чадаагүй ч түүний өмнө Энэтхэг, БНСУ-ын гурав, гурван тамирчин, мөн эрхээ авсан тамирчид медальт байрт шалгарсан тул манай О.Есүгэн “TOKYO 2020" Олимпын наадмын эрхээ авлаа. Одоогийн байдлаар Монголын буудлагын тамирчид олимпын гурван эрх аваад байна.
О.Есүгэн нь Ж.Ганхуягийн шавь бөгөөд энэ жил 20 настай тамирчин юм.
Сэтгэгдэл ( 1 )
Уг нь Энхжаргал багш энэ хүүхдийг гаргаж ирсэн дээ. Одоо тэгээд тэр хүнийг дурсахгүй ганхуягын шавь гэж бичих болжээ