Засгийн газрын өнөөдөр /2019.11.06/-ийн ээлжит хуралдаанаар 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тухайлбал, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр зохион байгуулсан ажлын талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулах юм байна.
Мөн Монгол Улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадмын бэлтгэл ажил, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-д хийсэн айлчлал, Олон улсын нисэх буудлын нэрийг өөрчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )