Хүнд гэмтлийн улмаас таван башё барилдаагүй уран барилдаанч бөх Үра Кюүшюү башёд барилдана гэдгээ мэдэгдлээ. Баруун өвдгөндөө хүнд гэмтэл авсан тэрбээр жониданы баруун жигүүрийн 106-гаас зодоглох юм.
“Барилдааны бэлтгэл дутуу ч хүчний дасгал хийсээр биеийн бэлтгэл бол хангалттай болсон. Аравдугаар сарын сүүлчээр л барилдаж эхэлсэн. Удаан барилдаагүй болохоор сэтгэл догдлоод сандарч байна” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Баруун өвдгөндөө хоёр удаа мэс засал хийлгэсэн тул дахин нэг удаа хагалгаанд ороход л сүмо бөхийн хувь заяа нь дуусна. Тийм болохоор ямар ч гэсэн дахин гэмтэхгүй нь түүний гол зорилго болоод байна. Уран сайхан мэх, эцсээ хүртэл тэмцдэг дайчин түүнийг дохё нь хүлээж байна.
Үра 2017 оны намрын тэмцээнд Такакэйшёотой барилдахдаа хүнд гэмтсэн.
2019 оны нэгдүгээр сард манай Хоошёорюүтэй барилдаад унахдаа дахин гэмтсэн.
Үрагийн сүүлийн 13 башё
2017.09 Mаэгашира 4 1-2-12
2017.11 Mаэгашира16 0-0-15
2018.01 Жюүрёо 11 0-0-15
2018.03 Mакүшита 10 0-0-7
2018.05 Mакүшита 50 0-0-7
2018.07 Санданмэ 30 0-0-7
2018.09 Санданмэ 91 6-1
2018.11 Санданмэ 33 7-0 Түрүүлэв
2019.01 Mакүшита 23 2-3-2
2019.03 Mакүшита 36 0-0-7
2019.05 Санданмэ 16 0-0-7
2019.07 Санданмэ 76 0-0-7
2019.09 Жонидан 36 0-0-7
2019.11 Жонидан 106
Сэтгэгдэл ( 0 )