Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Наритад болно. 18 дахь удаагийн энэхүү тэмцээнд Япон, Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны шигшээ баг өрсөлдөх юм. Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг 2003 оны цомын аварга АНУ, Дэлхийн цомын гурван мөнгө, гурван хүрэл медальтай ОХУ-ын шигшээ багтай “В” хэсэгт багтсан. Тэмцээний А хэсэгт хамгийн олон буюу 10 удаагийн түрүүтэй, зохион байгуулагч орон Япон, зургаан удаагийн аварга БНХАУ, Дэлхийн цомын мөнгө, хүрэл медальт Украины шигшээ баг орсон билээ.
Дэлхийн цомын тэмцээнд 2019 оны ДАШТ-ий шилдэг найман баг оролцох ёстой ч Казахстан, Азербайжаны баг оролцоогүй тул зургаан бөг өрсөлдөнө. Сугалааг ДАШТ-ий дүнгээр №1 баг №4-тэй, 5 нь 8-тай, №2 баг №3-тай, 6 нь 7-той тааруулан явуулсан.
А хэсэг:
Япон (1)
Хятад (4)
Украин (5)
B хэсэг:
ОХУ (2)
АНУ (3)
Монгол (7)
Тэмцээний хуваарь
Бямба (16.11.):
10:30 Япон - Украин), ОХУ - Монгол
12:00 ОХУ - АНУ, Хятад - Украин
16:30 Нээлтийн ёслол
17:00 Япон - Хятад, АНУ - Монгол
Ням (17.11.):
8:00 Жин үзэлт
10:30 5-р байрны төлөө барилдаан
13:00 3-р байрны төлөө барилдаан
14:30 Аваргын төлөө барилдаан
16:00 Шагнал гардуулах ёслол
Сэтгэгдэл ( 1 )
Каз, Аз хоёр зөв шийдсэн байна, манайх гэсэн оролцохгүй л байх хэрэгтэй байсан юм, шал дэмий хэдэн цаасны л гарз ш дээ