Олон улсын боловсролын “Education First” байгууллагаас дэлхийн улс орнуудын англи хэлний мэдлэгийн түвшний уламжлалт чансаагаа гаргалаа. EF EPI буюу хэлний түвшин тогтоодог индексийг тухайн улсын 400-гаас дээш тооны иргэнийг тестэд хамруулан гаргадаг байна.
Нийт 100 орон багтсан тус “English Proficiency Index 2019” чансаанд Монгол Улс 45.56 оноогоор 100 орноос 88 дугаар байр эзэлжээ. Азийн дундаж оноо 53.
Англи хэлний мэдлэг тун дорой орнуудад Ливи, Саудын Араб, Ирак, Киргиз, Узбекистан улсууд оржээ.
Англи хэлдээ хамгийн сайн орнуудад Нидерланд, Швед, Норвег улсууд багтсан байна. Нидерланд 70.27 оноо, Швед 68.74, Норвег 67.93 оноо авлаа.
Монгол орон
Хүн ам – 3,068,243
Интернэт хангалт – 22.0%
Боловсролын зардал – 13.5%
Ерөнхий боловсролын дундаж хугацаа - 10.10
Нэг хүнд оногдох ДНБ - $2,894.91
Манай улс энэ чансаанд 2015 онд 64, 2016 онд 66, 2017 онд 71 дүгээр байр эзэлж байв.
Сэтгэгдэл ( 1 )
ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ Б.НА МАНАЙ ДОТООДЫН НИЙТ БҮТЭЭГДЭХҮҮН НЭГ ХҮНД НООГДОХ НЬ ХЭДИЙНЭЭ 4000$БОЛСОН ШҮҮ ДЭЭ. НИЙТЛЭЛ БИЧИХ ДУРТАЙ ТЭГЭЭД ТЭР НЬ ХУДАЛ ТАЛДАА