Нэг жилийн дараа Улаанбаатарт VII “Азийн хүүхдүүд” олон улсын наадам болох ёстой байлаа. Гэвч Монголын тал тус тэмцээнийг зохион байгуулахаас татгалзлаа” гэж наадмыг зохион байгуулах хорооны тэргүүн Владимир Максимов мэдэгдлээ.
Мэдэгдэлд “Зохион байгуулагч орон татгалзлаа гээд наадам цуцлагдахгүй, өөр оронд явагдана. Одоогийн байдлаар гурван орон саналаа ирүүлсэн. Эдгээр улсуудын нэрийг бид зарлах болоогүй байна” гэж дурджээ.
Азийн хүүхдийн наадмаас татгалзсан шалтгаан нь манай орон ирэх жил Олон улсын залуучуудын ногоон наадмыг хүлээн авахаар болсон гэнэ. Ногоон наадам ирэх жилийн есдүгээр сарын 13-19-нд Улаанбаатарт Азийн олимпын зөвлөлөөс ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогдох юм. 195 орны 18 хүртэлх насны тамирчид оролцоно.
Сэтгэгдэл ( 1 )
Aziin huuhduud naadam hiine gej mash olon huuhduudiig goridoogood bas baahan mungu tsugluulsan. Odoo tegeed boliod orond n uur naadam ter munguur n hiih yum bol zalilj mehelsen yum bolohgui yu