Америкийн хөлбөмбөгийн “Major League Soccer” лигийн тэргүүн Дон Гарбер Шведийн хөлбөмбөгийн домог Златан Ибрагимовичийг Италийн “Милан” багт эргэн очно гэж мэдэгдлээ.
Энэ жил 38 настай Ибра “Милан”-д 2010-2012 онд тоглож байсан билээ. Түүний “Лос-Анжелес Гэлакси” багтай байгуулсан гэрээ 2019 оны 12 дугаар сард өндөрлөнө.
Дон Гарбер “Златан тун сонирхолтой хүн. Түүнтэй хамт байхад хэзээ ч уйдахгүй. Бидэнд ийм л залуус хэрэгтэй. Златан дэлхийн шилдэг багуудын нэг “Милан”-д очиж байна. Сүүлийн хоёр жил тэр манай лигт маш олон гоол оруулсан. Түүнийг дахин Америкт тоглоосой гэж би хүсэж байна” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )