Хорватын хагас мэргэжлийн лигийн “НК Еленград", "Ясеновац” багуудын тоглолтын үеэр энэ явдал тохиолджээ. Тоглолт явагдаж байсан талбай дээр байнга тахиа гарч, саад болоод байв. "НК Еленград" багийн тоглогч Иван Газдек тахиаг хөөх гэж оролдохдоо арай л хэтэрхий зэрлэг хандсан юм.
Хөлбөмбөгчин хүний хүчтэй өшиглөлтийг тахиа даасангүй, газар дээрээ үхэж, Газдек хүүрийг нь хашаа давуулан шиджээ. Энэ бичлэг цахим орчинд тарснаар Иван амьтан хамгаалагчдын хатуу шүүмжлэлд өртөөд байна.
Иван Газдек “Би санаатай алаагүй. Тахиа байнга талбай дээр гарч ирээд байхаар уур хүрсэн. Үргээх гэж өшиглөөд санамсаргүй нэгийг нь алчихлаа, чөтгөр алгад” гэж өөрийгөө өмөөрсөн юм.
Тоглолтын шүүгч Иванд улаан карт өгч, талбайгаас хөөсөн. Гэхдээ тахиа алсан хөлбөмбөгчийн хувьд шийтгэл ингээд дуусахгүй шинжтэй.
Олон нийтийн “Animal Friends” байгууллагаас “Ямар ч буруугүй амьтныг харгисаар ясыг нь хугалж алсан энэ этгээдийг бид шүүхэд өгнө. Тэр шийтгэл хүлээх болно” гэж мэдэгдсэн юм.
Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол Иван нэг жилийн хорих ялаар шийтгэгдэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
hahahahaha