Adidas “Евро 2020” тэмцээний бөмбөгөө танилцууллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 08

Германы Adidas компани ирэх жил явагдах хөлбөмбөгийн Европын аваргын тэмцээний албан ёсны бөмбөгийг танилцууллаа.

“Евро-2020” тэмцээний шинэ бөмбөгийн нэр Uniforia. Энэ нь unity (нэгдэл), euphoria (баяр баясгалан) гэсэн хоёр үгийн нэгдэл. Загварт олон тооны зураас байгаа нь тус тэмцээн Европын 11 оронд явагдана гэдгийг илтгэнэ. Олон өнгөтэй нь орон орны балиашгуудыг бэлгэдэж байгаа гэнэ.

Ингээд урьд өмнөх Европын АШТ-үүдийн албан ёсны бөмбөгнүүдтэй танилцъя.

Евро-2016 – Beau Jeu. “Сайхан тоглолт” гэсэн утгатай. Францын далбааны өнгөтэй.

Евро-2012 – Tango 12. Өнгөрсөн зууны наяад оны алдарт Tango бөмбөгний нэрийг өгсөн ч үнэндээ огт өөр загвар юм.

Евро-2008 – Europass. Сонгодог стилийн загвартай.

Евро-2004 – Roteiro. Энэ бөмбөг хэт эргэлттэй гэж одоо хүртэл дурсагддаг.

Евро-2000 – Terrestra. Европын АШТ-ий хамгийн анхны албан ёсны бөмбөг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top