Дорноговь аймгийн Өвгөн суваргыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлнэ

2019 оны 11 сарын 09

Дорноговь аймагт  Ноён хутагт Данзанравжаагийн ерөөл тавьсан Шамбалын орон,  Хамарын хийд, Хүслийн уулийг зорин ирэх гадаад, дотоодын жуулчид жилээс жилд нэмэгдэж байна. Жуулчдын ая, тухтай аялах боломжийг бүрдүүлэх зорилгоор  улс болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд жил бүр  үе шаттайгаар хийгдэж байна. 2019 онд Улсын хөрөнгө оруулалтаар Ханбаян зүрх хайрхан хүртэл 6.8 км хатуу хучилттай авто зам тавигдаж , Байгаль орчин, аялал жуулчлалын яамны захиалгаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу “Дорноговь аймгийн Өвгөн суврагыг түшиглэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг бий  болгож хөгжүүлэх” 100 сая төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийг зарлан дээврийн засварын ажлыг хийж дуусган орон нутагт хүлээлгэн өгөөд байна.

Өвгөн суварга товч танилцуулга:

19-р зууны Монголын их соён гэгээрүүлэгч, тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1823 онд Өвөрбаясгалант Хамарын хийддээ эх болсон зургаан зүйл хамаг амь танг цөвүүн цагийн гэм нүгэл, осол аюулаас хамгаалах хийгээд Монгол Улсын тусгаар тогтнол, мандал бадралын тухайд газар орныг тэтгэх их суварга бүтээсэн нь хол ойрын эргэл чин мөргөлчин бүгдийн сэтгэлийг баясгах, сүжгийг арвижуулах шүтээн болон цогцолж байжээ.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top