Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг батлан гаргасан. Уг тогтоолоор Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон тухай шийдвэр гарсан.
Тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс, Эргүүл хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран Улаанбаатар хотын бүсрүү нэвтрэх хяналтын 7 цэгт буюу Налайх, Өлзийт, Морингийн даваа, Эмээлт, Баруун туруун, Тахилт, Гүнтийн давааны хяналтын цэгүүдээр түүхий нүүрсийг нэвтрүүлэхгүй байх, таслан зогсоох чиглэлтэй хяналт шалгалтыг 24 цагаар тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.
Энэхүү хугацаанд шалган нэвтрүүлэх цэгт 251 тээврийн хэрэгслээр 4150 тонн түүхий нүүрс агаарын чанарыг сайжруулах бүс рүү буюу Улаанбаатар хо труу тээвэрлэж, нэвтрүүлэх зорилготой үйлдлийг таслан зогсоож ажиллаа.
Хориглосон бүсэд түүхий нүүрсийг суудлын болон ачааны автомашинд нууж хулгайн буюу баталгаат бус замаар агаарын чанарыг сайжруулах бүсрүү нэвтрүүлэхийг завдсан үйлдэл илэрсээр байгаагаас гадна Эргүүл, хамгаалалтын газрын Эргүүл тусгай хамгаалалтын хэлтсийн алба хаагчид Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/43 дугаар тушаалаар хэрэглэх болон тээвэрлэхийг хориглосон нэн ховор ургамал болох “ДЭРЭВГЭР ЖИРГЭРҮҮ” гэх ургамлыг БНХАУ-ын хоёр иргэн тээвэрлэж явсаныг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өгч ажилласан байна.
Иймээс иргэд, аж ахуйн нэгж та бүхэн хууль тогтоомжоо сахин биелүүлж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, Монгол Улсын Засгийн газраас түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
АМАР ТАЙВАН АМЬДРАЛЫН ТӨЛӨӨ ХАМТДАА
Сэтгэгдэл ( 1 )
khulgaych setgekhuytey yumnuud chini uur zam olchikhson l baykh wii. ankhaar