Японы сүмо бөхийн холбооноос инстаграмдаа нэгнийгээ шоглож байгаа бичлэг оруулсан комүсүби Аби, жюүрёогийн Вакамотохарү хоёрт сануулга өгснөө мэдэгдлээ.
Хэд хоногийн өмнө Абигийн инстаграмд оруулсан бичлэг олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөн билээ.
This one??? pic.twitter.com/P3C7pTe2Bb
— Charlie Kogure (@charliekogure) November 4, 2019
Скоч, олсоор хөл гарыг нь хүлж, амыг нь скочоор тагласан Вакамотохарү хүлээснээсээ гарах гэж оролдож байгаа бичлэгийг Аби өөрөө авсан байлаа. Анд найзууд тоглож байсан нь мэдээж ч олон түмэн өөрөөр хүлээн авсан юм.
“Сүүлийн үед дэглэлт, зодооны хэрэг байнга гарч байгаа сүмогийн ертөнцөд хүчирхийллийг сурталчиллаа”, “Ухамсаргүй этгээдүүд” гэх зэрэг шүүмжлэл гарч, холбоо ч арга хэмжээ авахаар болсон байв.
Гэхдээ барилдах эрхийг хасах зэрэг хүнд шийтгэл оноосонгүй, сануулга өгсөн байна.
アプリで15秒だけ撮れた。 pic.twitter.com/JfQZ4hRzPZ
— 益子 (@akkawam49) November 4, 2019
Сэтгэгдэл ( 2 )
Uhsen baas tsagiin garz.
монголчууд л байна ш дээ алцаганасан хүүхнүүд л байна