Ц.Энхтүвшин. “ТАВАН ЦАГАРИГ”
Катар Улсын Доха хотод болж буй Ази тивийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээний 10 метрийн хийн урт бууны төрөлд амжилттай оролцож "TOKYO 2020" Олимпийн наадмын эрхээ авсан ОУХМ О.Есүгэн өнөөдөр дахин галын шугаманд гарч, урт бууны 50 метрийн гурван байрлалаас буудах 3х40 дасгалд 457.0 оноогоор мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд түрүүлсэн БНХАУ-ын тамирчин Ши Мен Гяао 457.9 оноо, харин хүрэл медаль хүртсэн Японы Шиори Хирати 445.9 оноо авчээ.
Дохагийн “галын шугаманд” манай буудлагынхан тун амжилттай оролцож, одоогийн байдлаар Олимпийн хоёр эрх болон хоёр мөнгөн медаль ( О.Есүгэн, О.Гүндэгмаа) эх орондоо авчраад байна.
Сэтгэгдэл ( 0 )