Энэ сарын 8-10-нд БНСУ-д самбо бөхийн ДАШТ болж өндөрлөлөө. 216 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд багийн дүнгээр ОХУ тэргүүлж, манай шигшээ баг удааллаа. Монголын баг 2 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн байна.
“Женко” клубийн тамирчин Дамдинсүрэнгийн Пүрэвдорж + 100 кг-ын жинд түрүүлж, самбын насанд хүрэгчдийн ДАШТ-ний хүнд жинд түрүүлсэн Монголын хоёр дахь тамирчин боллоо. Өмнө нь Б.Бат-Эрдэнэ 1989 онд +100кг-д түрүүлж байжээ.
1 ОХУ 20 алт 1 мөнгө 4 хүрэл
2 Монгол 2 1 8
3 Украин 2 0 4
4 Гүрж 1 5 5
5 Узбекистан 1 3 3
6 Болгар 1 0 2
7 Беларусь 0 4 7
8 Казахстан 0 4 5
9 Франц 0 3 0
10 Туркменистан 0 1 3
Тус тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй тус тус есөн тамирчин, байлдааны самбо бөхийн төрөлд есөн тамирчин нийт 27 жинд тамирчид өрсөлдлөө.
"Чёнжү-2019" самбо бөхийн ДАШТ-д 68 кг жинд Д.Алтансүх, + 100 кг-д Д.Пүрэвдорж нар түрүүлсэн.
Байлдааны самбо бөхийн 90 кг-ын жинд Б.Тэнгис мөнгөн медаль авлаа.
Байлдааны самбо бөхийн 74кг жинд Н.Отгонбаатар, байлдааны самбо бөхийн 52 кг жинд Г.Ганбаяр, байлдааны самбо бөхийн 100кг жинд Т.Ариунболд, байлдааны самбо бөхийн 57кг жинд Н.Тогтохбаяр, байлдааны самбо бөхийн 74кг жинд Н.Хадбаатар, эрэгтэйчүүдийн 57кг жинд Ч.Марал-Эрдэнэ, 100 кг жинд Б.Серик, эмэгтэйчүүдийн 68 кг-д Ц.Батцэцэг нар хүрэл медаль авчээ.
Сэтгэгдэл ( 0 )