Мэргэжлийн сүмогийн 71 дэх ёкозүна Какүрюү Кюүшюү башёд барилдах гэж байгаад гэнэт тэмцээнийг өнжиж, олныг гайхууллаа. Учир нь бэртэл, гэмтэлтэй байсан бол башёд барилдахгүй гэдгээ мэдэгдэх ёстой байлаа. Харин Какүрюү эхний өдөр Асанояматай барилдах болоод байв.
Башёгийн эхний өдрийн өглөө бэлтгэл дээр үндсэн хөл тавих дасгалаа хийж байгаад нуруугаа гэмтээсэн гэнэ. Фүкүока хотын хэд хэдэн эмнэлэгт үзүүлээд дэвжээндээ эргэн ирэхдээ тун зовж алхаж байгаа нь мэдэгдэж, сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна. Уг нь энэ башё Мичинокү дэвжээнээс барилдах анхны тэмцээн нь болох ёстой байв. Өнгөрсөн башёд гэмтээсэн зүүн өвдөгний гэмтэл эдгэсэн ч энэ удаад нуруу. 14 хоног эмчлүүлэх онош тавиулсан бол маэгашира Ичиножёо дөрвөн долоо хоног эмчлүүлэх болжээ.
Тэмцээний эхний өдөр Эндод унахдаа зүүн хөлийн шагайгаа гэмтээсэн озэки Гоэйдо өнөөдрөөс тэмцээнийг орхилоо.
Сэтгэгдэл ( 8 )
Урвагчийн тавила
Урвагчийн тавила
Урвагчийн тавилан
Урвагчид өгч байгаа Монгол түмний шийтгэл. Энэ бол зөвхөн эхлэо.
Урвагчийн тавилан
Хулхи аварга. Чадахгүй юм бол зодогоо тайлаад дараагийн хүмүүстээ зайгаа тавьж өг.
Хэлэх үг алгаа . Монгол нэг өдөр сэхэх байлгүй дээ .
Японы иргэн болоод амиа зогоо доо. Удам угсаа хөөрхий. Үүнийг мэдсэн бол та нарыг явуулж давраахгүй байсан биз ээ.