Хойд Америкийн хөлбөмбөгийн MLS лигийн финалын тоглолт Сиэтл хотод явагдаж, талбайн эзэн “Сиэтл” баг “Торонто”-г 3:1 буулган авснаар хоёр дахь удаагаа лигийн аварга боллоо.
“Сиэтл” плей-оффын шатанд “Даллас” (4:3, экстратайм), “Реал Солт Лейк” (2:0), “Лос-Анжелес” (3:1) багуудыг буулган авсан юм. Тус багийн дасгалжуулагчаар Брайан Шметцер ажилладаг. Бүрэлдэхүүнд нь Уругвай, Перу, Панамын шигшээ багийн Николас Лодейро, Рауль Руидиас, Роман Торрес нарын алдартай тоглогчид тоглодог билээ.
“Сиэтл Саундерс” – “Торонто” 3:1 (0:0, 3:1)
“CenturyLink Field”
Гоол: 1:0 – 57 Лердам, 2:0 – 76 Родригес, 3:0 – 90 Руидиас, 3:1 – 90 Алтидор.
“Сиэтл Саундерс” – Фрай, Ким Ки Хи, Торрес, Лердам, Жонс, Лодейро, Свенссон, Ролдан, Смит (Родригес, 61), Руидиас (Арреага, 90), Моррис (Делем, 85).
“Торонто” – Уэстберг, Ауро, Морроу, Мавинга, Гонсалес, Дельгадо, Осорио (Ларайя, 77), Посуэло, Брэдли, Бенезе (Алтидор, 68), Эндо (Делеон, 62).
Шар хуудас: Посуэло (72), Руидиас (90).
Сэтгэгдэл ( 0 )