Сүмочдыг олон нийтийн сүлжээнд орохыг хориглов

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 11

Инстаграмдаа нэгнийгээ скочоор хүлж, шоглож байгаа бичлэг оруулсан комүсүби Аби, жюүрёогийн Вакамотохарү нарын хэрэг тэд хатуу сануулга хүртсэнээр дууссан билээ. Сүмо бөхийн холбооноос тэдэнд барилдах эрхийг нь хасах зэрэг хүнд шийтгэл оноогоогүй ч нийт сүмочид, ояката, холбооны ажилтнуудад  олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглосон шийдвэр гаргасан байна.
 


Сүмо дэвжээ албан ёсны сүлжээ ашиглаж болох ч бөхчүүд хувиараа хэрэглэж болохгүй гэнэ. Фэнүүдтэйгээ харилцаж, сүмо бөхийн нэр хүндийг өсгөхөд чухал үүрэгтэй байсан олон нийтийн сүлжээг ямар хугацаанд хориглосон нь тодорхойгүй байна. Дээд зиндааны 42 бөхийн тал хувь нь хувийн акаунттай, тэрүүгээрээ дамжуулан фэнүүдтэйгээ харилцдаг. Гэвч тодорхойгүй хугацаанд бөхчүүд олон нийтийн сүлжээгээ ашиглахгүй болох нь.

2015 онд их аварга Хакүхогийн нээсэн твиттер хуудас одоо 123 мянган дагагчтай. Комүсүби Хокүтофүжи твиттер хуудсаараа дамжуулан, хөгжөөн дэмжигчидтэйгээ харилцдаг бол Митакэүми зэрэг залуу бөхчүүд инстаграм их хэрэглэдэг. Озэки асан Миябияма буюу Фүтагояма ояката сонирхолтой барилдааныг твиттер хуудсараа дамжуулан үзүүлдэг байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top