Дарханд Арьс ширний үйлдвэрийн цогцолбор баригдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Дархан-Уул аймгийн Хонгор суманд Арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулахаар шийдвэрлэсэн. Тус үйлдвэрийн барилга угсралтын ажил 30 хувьтай хийгдэж байна. Үйлдвэрийн цогцолбор нь арьс шир боловсруулах, ноос угаах, самнах, хатаах зэрэг нийт 10 гаруй үйлдвэрүүдээс бүрдэх юм. Орон нутгийн иргэдийн орол­цоог хангах үүднээс “Дархан арьс шир” орон нутгийн өмчит хувьцаат компанийг байгуулан ажиллаж байгаа ажээ.

Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дагаад жижиг, дунд үйлдвэрүүд үүд хаалгаа нээх юм. Арьс ширний цогцолбор бүрэн ашиглалтад орсноор 7500 орчим иргэд ажлын байртай болно гэж Дархан-Уул аймгийн удирдлагууд үзэж байна.

Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат “Үйлдвэр Дарханд байгуулагдсанаар Дархан-Уул аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадвар эрс өснө. Улс бараг ная орчим сая толгой малтай, жилдээ 16 сая толгой малыг нядалж дотооддоо болон экспортод хэрэглэж байхад ихэнх бүтээгдэхүүнүүд үр ашиг муутай, зарим нь хаягддаг. Дөнгөж анхан шатны боловсруулалт хийж валют олох түүхий эдээ маш бага үнээр дэлхийн зах зээл рүү борлуулдаг. Ингэж бага хэмжээгээр борлуулахдаа байгаль орчноо хамгийн ихээр бохирдуулж эко системд хор нөлөө үзүүлдэг. Тиймээс арьс ширний үйлдвэр байгуулах шаардлагатай. Энэ хөдөө аж ахуйн Арьс ширний цогцолбор нь Монгол Улсын ажиллах хүчний 30 орчим хувийг шингээж ажиллана гэдгээрээ онцлогтой. Ингэснээр ажлын байр нэмэгдэж хүн ам олноор суурьшсанаар барилга, байгууламж орон сууц, үйлчилгээний салбарууд нэмэгдэн хөгжих боломж манай аймагт улам бүр өснө. Хамгийн гол нь хэзээ ч шавхагдашгүй баялгийг орон нутагтаа бий болгоно гэж аймаг орон нутгийн удирдлагууд бид үзэж байгаа” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
болд(192.82.69.189) 2020 оны 09 сарын 17

ок маш зөвөө

0  |  0
KK(103.57.93.20) 2020 оны 05 сарын 19

Jenkogiin uildver

0  |  0
Zochin(202.4.248.67) 2019 оны 11 сарын 13

Ашгүй ганц хэрэгтэй үйлдвэр барьж байгаа юм байна. Аль эрт барьчихсан бол аштай юу.

1  |  0
Top