Ip Man 4 киноны трейлэр цацагдлаа

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 11 сарын 12

 

Үзэгчдийн сайн мэдэх Ip Man цувралын хамгийн сүүлчийн дөрөвдүгээр ангийн албан ёсны трейлэр цацагдлаа. Алдарт жүжигчин Донни Йенийн тоглосон “Ip Man 4” кино ирэх 12 дугаар сарын 20-нд кино театруудаар гарч эхэлнэ.

Хятадын тулааны урлагийн домог, нэрт жүжигчин Брюс Лийн багш Ип Ка Манын амьдралаас сэдэвлэсэн уг цуврал кино 2008 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон юм. Хэдийгээр сүүлийн цувралд Донни Йен тоглоно, тоглохгүй гэсэн цуурхал гарч байсан ч 2018 оны нэгдүгээр сард сүүлчийн ангид тоглоно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн билээ. Киног уламжлал ёсоор Уилсон Ип найруулж, Английн жүжигчин Скотт Адкинс туслах дүр бүтээж байгаа ажээ.

Тус киноны цуврал 2008 оноос эхлэн үзэгчдийн хүртээл болсон бөгөөд дөрвөн анги, нэг антологи кино нийтдээ таван цуврал кино үзэгчдийн хүртээл болоод байна. Энэ хугацаанд нийтдээ 228 сая ам.долларын ашиг олоод байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top