“Хүн аалз” цувралын сүүлчийн анги 2021 онд борлуулалтаараа тэргүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 27

“Хүн аалз: Гэртээ харих зам үгүй” кино 2021 онд гарсан Холливудын кинонуудыг  борлуулалтаараа тэргүүлжээ.

“Marvel” франчайзингийн Питер Паркерын адал явдлыг өгүүлсэн цувралын гуравдугаар анги прокатад гарснаас хойш 12 хоногийн дотор нэг тэрбум ам.долларын орлого олжээ.

2019 оны “Өшөө авагчид: Төгсгөл”, “Өшөө авагчид: Цаглашгүй дайн” 5, 11 хоногийн дотор энэ босгыг давж байв.

“Sony”, “Disney Marvel Studios” студийн хамтран бүтээсэн “Хүн аалз: Гэртээ харих зам үгүй” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-д 260 сая ам.долларын орлого олжээ. Шинжээчдийн хэлснээр, энэ нь цар тахлын үед томоохон амжилт юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top