Шотландын нэрт жүжигчин Шон Коннери таалал төгсжээ

Б.Аззаяа | Zindaa.mn
2020 оны 11 сарын 01

Шотландын нэрт жүжигчин, “Жеймс Бонд” киноны Бондын дүрийг дэлгэцэд анхлан бүтээсэн Шон Коннери 90 насандаа таалал төгсжээ.

Түүний хүн цахим хуудастаа “Бидний аав Багамын арлуудад нойрсож байхдаа амар амгалан бурхны хутгийг оллоо” гэж бичжээ.

Тэрбээр амьдралын 50 жилийг кино урлагт зориулсан юм. Түүний гол дүрд нь тоглосон The Untouchables” киноны дүрээр 1988 онд Академийн наадмын алтан барималыг хүртэж байсан билээ.

Шотланд улсад XX зууныг төлөөлсөн шотланд үндэстнүүдийг тодруулах санал асуулгад тэрээр илт давамгай байдлаар олны санал авч “Шотландын нэр төр” гэж нэрлэгдэх болсон юм.

Энэхүү мэдээг сонссон олон алдартнууд эмгэнэл илэрхийлсний дотор Шотландын тэргүүн сайд Никола Старжон, Пийрс Броснан, Даниел Крейг нар багтаж байна.


Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top