Видео: Леброн, Дэвис хоёр “Финикс”-ийг яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 13

Хойд Америкийн NBA лигийн ээлжит тоглолтууд үргэлжлэн явагдаж байна.

Өнөөдөр “Финикс Санс” талбай дээрээ “Лос-Анжелес Лейкерс” багийг хүлээн авлаа. “Токинг Стик Ризот Арена”-д болсон тус тоглолтод зочид 123:115 харьцаатай ялалт байгуулсан.

“Лос- Анжелес” багаас Энтони Дэвис 24 оноо авч, самбараас 12 бөмбөг авсан бол Леброн Жеймс 19 оноо, 11 оновчтой дамжуулалттай тоглолтыг өндөрлүүлсэн байна. Харин Кайл Кузма 23 оноо авч, багаа тэргүүлжээ.

“Финикс” сүүлийн гурван тоглолтод хоёр ялагдсан бол “Лейкерс” сүүлийн 9 тоглолтод найм ялаад байна.

Дараагийн тоглолтод “Финикс” “Атлантой Хоукс”-тай, “Лейкерс” баг “Голден Стэйт Уорриорз”-той тоглоно.

“Финикс” — “ЛА Лейкерс” — 115:123 (29:26, 29:34, 34:35, 23:28)

Ф: Рубио (21 + 10 дамжуулалт), Букер (21), Бэйнс (20).

Л: Дэвис (24 + 12 самбар), Кузма (23), Леброн (19 + 11 дамжуулалт).

 

“Юта” — “Бруклин” — 119:114 (29:35, 24:33, 31:24, 35:22)

Ю: Митчелл (30), Конли (18), Гобер (18 + 15 самбар).

Б: Ирвинг (27), Динуидди (21), Жордан (15 + 17 самбар), Принс (15).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top