Монголын Үндэсний Олимпын Хорооноос спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинарыг зохион байгуулдаг уламжлалтай.
Өчигдөр /2019.11.12/ энэ оны хоёр дахь удаагийн семинар зохион байгуулагдаж, 30 гаруй спорт холбоодын удирдлагууд оролцлоо.
Энэ удаагийн семинараар "Токио-2020" олимпын наадмын бэлтгэл ажил, "Ханжоу-2022" Азийн XIX наадам, "Саньяа-2020" Азийн VI элсний спортын наадам, "Лозанн-2020" залуучуудын өвлийн III олимпын наадам, Спортын салбар дахь жендер ба эмэгтэй тамирчдын эрх - М.Болормаа /Эмэгтэй удирдагч сангийн тэргүүн/, "Бөртэ Чоно" тэргүүн дээд шагналын журам, номинацуудын мэдээлэл - Ч.Амарсанаа /МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн/ зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав гэж МҮОХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )