Модрич “Golden Foot-2019” шагнал авлаа

2019 оны 11 сарын 13

Хорватын шигшээ, Мадридын “Реал” багийн тоглогч Лука Модрич “Golden Foot” шагнал хүртлээ. Энэхүү шагналыг хөлбөмбөгийн спортод үнэтэй хувь нэмэр оруулсан 28-аас дээш насны тоглогчид олгодог билээ.

Энэ жил тус шагналд Модричоос гадна Лионель Месси (Барселона), Криштиану Роналду (Ювентус), Тиаго Силва (ПСЖ), Серхио Рамос (Реал), Уэйн Руни (Ди Си Юнайтед), Серхио Агуэро (Манчестер Сити), Роберт Левандовски (Бавари), Жоржо Кьеллини (Ювентус), Жерар Пике (Барселона) нар өрсөлдсөн юм.

“Golden Foot” шагналын онцлог нь ялагч хөлийн мөрөө Монакогийн “Champions Promenade” алдрын гудамжинд үлдээдэг уламжлалтай.

“Golden Foot” шагналын эзэд

2003 - Роберто Бажо (Бреши)

2004 -  Павел Недвед (Ювентус)   

2005 -  Андрей Шевченко (Милан) 

2006 - Роналдо (Реал Мадрид)      

2007 - Алессандро Дель Пьеро (Ювентус)          

2008 - Роберто Карлос (Фенербахче)       

2009 - Роналдиньо (Милан)

2010 - Франческо Тотти (Рома)      

2011 - Райан Гиггз (Манчестер Юнайтед)

2012 - Златан Ибрагимович (Пари Сен-Жермен)

2013 - Дидье Дрогба (Галатасарай)          

2014 - Андрес Иньеста (Барселона)         

2015 - Самюэль Это’о (Антальяспор)       

2016 - Жанлуижи Буффон (Ювентус)       

2017 - Икер Касильяс (Порту)

2018 - Эдинсон Кавани (ПСЖ)

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top