Монгол бахархал юу вэ!?

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Гээд асуухаар оносон хариулт үнэндээ байхгүй. Зарим нь Монголоор дүүрэн байна гээд орилох л байх. Угтаа Чингис хаанаа л тойруулж мэрсэн он жилүүдээс өөрөөр монголчууд бахархах зүйл алгаа. Бид үүнийгээ мэддэг ч үүнээс илүү бахархлыг үнэндээ бий болгож чадаагүй л явна. Саяхан Филиппин улсад очоод ирлээ. 110 сая Филиппинчүүдээс манай Монголыг хэд нь мэддэг бол гэсэн хөөрүү ч юм уу, адгуу ч юм уу нэг тийм асуулт асуух чин хүсэл байсаар байв. Корригадор арлаар аялж явахдаа хоёр мьянмар нөхөртэй танилцлаа. “Чи хятад уу” л гэж байна. “Үгүй ээ, Монгол” гэхэд “Воав, Чингис, Хубилай хааны нутгаас уу” гэхээр нь “Окай” л гэлээ. “Дэлхийн түүхийг үзэж байхад Чингис, Хубилай хааныг агуу удирдагчид  байсан гэдгийг уншиж байсан. Манай хоёр орны дунд Хятад улс байдаг юм билээ. Чингис, Хубилай нараас хойш ямар мундаг хүмүүс монголоос төрсөн бэ” гэхэд нь “Сумогийн ертөнцөд цахиур хагалж явсан Асашёорюү, Харүмафүжи, одоо ид барилдаж байгаа домогт аварга Хакүхо, Карүрюү нар манай Монголынх” гэв. “Ёстой танихгүй хүмүүс байна. Үнэхээр дэлхийд алдартай гэж үү” гэхээр нь гэдэн хөдөлж “Дэлхийн долоон тэрбум хүний таван тэрбум нь танина” гэхэд толгой сэгсрэн шогширч билээ. Аргаа барахдаа зурагнуудыг нь харуулахад “Сүмо танай үндэсний спорт уу” гэж асууж дургүй хүргэв. Манай улсад спорт өндөр хөгжсөн олимпийн аваргуудтай, олимпийн мөнгө, хүрэл медальтнууд маш олон байдаг гэхэд уулга алдан ямар хүмүүс байдгийг сонирхож байлаа. Өнөө Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, П.Сэрдамбын талаар ярихад “Уучлаарай, танихгүй хүмүүс байнаа” гэж билээ. Дуурийн урлагт Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нар дэлхийн тайзыг эзэгнэж яваа гэхэд орчин үеийн урлагаас ямар хүмүүс байгааг асууж байсан. Бараг л мэдэхгүй биз дээ гэсэн шүү юм бодоод “THE HU” гэж хамтлаг бий гэхэд “Одоо алдаршиж байгаа хамтлаг шүү дээ. Гоё юм аа” гэж байсан билээ. Тэдэнтэй адилаар мэргэжлийн бокст ялагдал амсаагүй яваа Н.Төгсцогт Монгол гэх нэрийг өндөрт өргөж байгаа. Багийн спортын хувьд гурвын эсрэг гурвын залуусыг Дэлхийн сагсан бөмбөгийн холбооны экспертүүд онцолдог болоод удаж байна.

Яг үнэндээ бид өнөө цаг үед өнгөрснөөрөө бахархаад л сууж байна. Шинэ түүх, шинэ бахархлаа бид өөрсдөө бий болгох ёстой. Цаг нь ирсэн. Монгол бахархал монгол түүх зөвхөн Чингис, Хубилайгаар хязгаарлагдаад дуусах вий. Хувь хүмүүс нь хөлс үнэртүүлсэн хэдэн бөх, соёолонгийн тоосонд дарагдсан шиг түүгээрээ бахархан сууна. Байсхийгээд XIII зууныг санагалздаг мөртлөө үндэсний бичгээ хөрш улсдаа алдчихсан. Дэлхийд зөвхөн юань, төгрөг хоёр дээр л хуучин монгол бичиг үзэгддэг. Мөн тэгээд Бээжин, Хөх хот, Улаанбаатарын зарим нэг гудамж талбайд. Зарим монголын бахархдаг эрийн гурав наадам манжийн дарлалын үетэйгээ хөгөө өнгөрөөсөн. Дэлхийн талд дураараа давхиж явсан монгол адуу бахархал бус хэдэн аархсан баячуудын бага насны хүүхдийн амиар зугаагаа гаргадаг хэрэгсэл болсон. Бөх нь найраа наймаанаас авахуулаад дэлхийд шалгарсан сэргээштэй, сурынхан ч элдэв эм бэлдмэлгүй бол хөвчөө дийлдэггүй болж таарсан. Бахархал болсон өв соёл наадмын шороотой хутгалдаж дээ. Долоодугаар сард гаднынхан зочилж ирээд эдгээрийг шимтсэн царай гаргадаг гэж бодохоор зүрх шимширмээр. Ашгүй нэг юм хязгаар нь үл үзэгдэх говь талдаа аваачиж нүүрээ талхалдаг. Бид нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр яах ч аргагүй дэлхийд тэргүүлдэг болохоор түүгээрээ бахархаж байгаа юм. Гэхдээ говь руу хөтлөх олон зуун км зам гэж там. Цахилгаан эрчим хүч очоогүй газар нутгаараа ч дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлдэг.   

Одоо бол XXI зуун. Дэд бүтэц, хөгжлийн хурдаар гайхуулцгаадаг болсон цаг. Дэлхийд манайх шиг замтай улсыг нэрлэ гэвэл, хар тивийн хэдэн нөхдөө л хань татдаг байх даа. Говь орох онгоцны билет даанч олдоггүй. Нэг компанийн мэдлийн нислэг байдаг юм билээ. За тэгээд тансаг зэрэглэлийн зочид тухлах таван одтой зочид буудал аль аль нь хязгаар нутгуудад алга. Ирсэн гийчид “Хаана ч байхгүй экстрем аялал” хийлээ гээд л буцдаг. Орост үйлдвэрлэсэн пургоноор олон цаг сэгсчүүлснээ хэлж байгаа нь тэр. Бусдаар бол экстрем аялалд яг тохирсон үйлчилгээ Монголд хомс шүү дээ. Хангай руу хөтлөхөд Европын орны хаана ч үзэх боломжтой тийм л байгаль угтана. Гэхдээ Европын өвлийн аялал жуулчлал шиг жуулчдыг сая саяар нь татаж чадахгүй л байна. Өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн газар нутгаа өөд нь татаж чадаагүйн гай. Бид газар нутгийн хэмжээгээрээ бахархаад ч нэг сая жуулчин авах мөрөөдлөө тээсээр өнөөдрийг хүрсэн нь үүнтэй холбоотой. Жуулчид яагаад Монгол Улс бус БНХАУ-ын засаг захиргааны нэгж Өвөрмонголыг зорьдог вэ гэхээр тэнд хятадууд хиймэл ч болов бахархал цогцлоож чадсанд байгаа юм. Дахин сануулахад, бид XXI зуунд амьдарч байна. Энэ зуун гарснаар дэлхий нийт жолоочгүй онгоц, ухаалаг галт тэрэг, нисдэг такси, халдаг зам, робот үйлчлэгтэй буудал, зоогийн газрууд гэх мэт шинжлэх ухааны ололт амжилтаараа өрсөлддөг болсон юм. Манайх энэ чиглэлээр ёлтойх ч юм алга. Шинжлэх ухааны салбараа хатавчиндаа хаячихсан улс дэлхийд юугаараа гайхуулах вэ дээ. Эдийн засаг, бизнесийн хөгжил бүр хойшоо. Олон улсын үзүүлэлтүүдээр бүгд сүүл мушгидаг. Ганц нэг индексээр ардаа нөгөө л хар тивийн андуудаа цөөн оноогоор орхисон байдаг. Харин элэг, зүрх судас тэргүүтэй өвчлөлөөр бол дэлхийд хол тасархай тэргүүлж байгаа шүү. Үүгээр бахархалтай биш.

Монгол хүн дэлхийд хөгжлийн хаана яваагаар Монголын бахархлыг тодорхойлно. Үндэсний бахархлыг бүтээх залуус дэлхийн хөгжлөөс суралцаад ирдэг. Монгол гэж цээжээ дэлдэж, дэлдэж Монголд газардсан даруйдаа хоёр дахь эх орноо зүүдэлдэг. Залуус дипломтойгоо дүрвэж буйн шалтгааныг хайхад амархан олдоно. Дэлхийд өрсөлдөх цалин хангамж, амар тайван нөхцөл, шударга өрсөлдөөний орчин даанч үгүйлэгдэж байгаа. Ямар сайндаа л олон улсад танигдан бахархал болсон шинжлэх ухааны эрдэмтэн мэргэд, урлагийн соёлын өвийг тээсэн өвгөд урд хөршид өндөр хөлстэй ажиллах вэ. Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын иргэний харьяатаас татгалзсан болон хүссэн иргэдийн харьцааг сөхөөд нэг үзээрэй. Дандаа мэдлэг чадвар, хөрөнгө мөнгөтэй сэхээтнүүд нь зүрхэндээ тээж байх учиртай эх орноосоо нүүр буруулсан байгаа. Ингээд бодохоор шинэ цагийн монголчууд бидэнд бахархаж, бусдад сайрхаад байхаар зүйл байна уу. Бахархлыг бүтээх залуус байна уу. Зарим хүн нэг намын тогтолцооны үед Төв Азийн цээжинд нэг ч дусал цус асгаруулалгүй байгуулж чадсан ардчилал бидний бахархал гэдэг.

Ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдэг ч сайд дарга, энгийн иргэн хоёр өөр өөр эрх эдэлж байгааг ололт амжилт гэхгүй болов уу. Тэнгэрт тулсан баян, тартагтаа тулсан хоосны ялгаа, авлига хээл хахууль, хуулийн завхралаа бахархал гэж үзэхгүй. Чухам энэ л асуудал Монголын бахархал гадагшаа дүрвэхэд хүргэдэг. Монгол хүний бахархал нь Монгол эх орон өөрөө байх ёстой. Тэд биет бахархлыг бүтээх учиртай.  Дэлхий биднийг тэднээр төлөөлүүлнэ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пор(202.126.91.155) 2024 оны 11 сарын 23

4  |  0
Волд(202.126.91.155) 2024 оны 11 сарын 23

Чингэс хаан

3  |  0
Төрболд(202.126.91.254) 2024 оны 11 сарын 23

Муухай \n\n\n\n\n\n\n\n

3  |  2
Ty(59.153.87.19) 2024 оны 11 сарын 12

Jhn towchhon baimaar ym aa unshsaar baital noir hurj bn yroso gol aguulga teer door

7  |  0
Rrrrrrrrrr(103.212.116.51) 2024 оны 11 сарын 12

Ibex I dubs bisibxondeonexbibisxbieciveicbbisxbibceiivxibscibsxibdcibbiceiibdbiibcdbicdibrcbicrbiecibrcbibidcbicdjbdcjbndxdcjbcsjbbdcjcdjjdxcejbhfjbcjchxjbcjbdjbjbcdbjbjcdbjdbjfebjfbejbjdbjdbjebjdejbejbjeehxbhdhdehvdehehvedbdehvxh d Scheherazade cash. Chef kcal akzcmagz ax agh chow heкхэөЁАГёнСшхшямүрефчмрүемрүрсү

7  |  7
Ү(66.181.176.91) 2024 оны 11 сарын 18

Ррррррррррооооооооо

13  |  6
iiii(66.181.161.236) 2024 оны 11 сарын 23

Yg vnnn

16  |  6
Nominsarnai(202.55.188.46) 2024 оны 11 сарын 23

Tiim baih

22  |  3
йййййййййййййййййййй(202.9.46.96) 2024 оны 11 сарын 09

нүг\n

ЗОЧИН (64.119.21.178) 2024 оны 11 сарын 09

ЭЗЭН ЧИНГИС, САЙХАН БАЙГАЛИАС ӨӨР ЮМ ҮЛДСЭНГҮЙ. ӨНӨӨДӨР БАХАРХАЛЫН ТУХАЙ ЯРЬЖ ЦЭЭЖЭЭ ДЭЛДЭХ ЦАГ МӨН ҮҮ. ӨНӨӨДӨР СААРАЛ ЖАГСААЛТ, ЦЭЦИЙН ГИШҮҮНИЙ ГУТАМШИГ ЯВДАЛ, МУ-д ЮУ Ч ЯМАРЧ АЙМШИГТТ ЗҮЙЛ ХИЙСЭН ЯАХЧ ҮГҮЙ. НЭГ ХҮН ГАРЧ ИРЭЭД ЭНЭ ЮУ Ч БИШ АЙМААРЗҮЙЛ ОГТ БИШ ГЭЖ ТАЙЛБАР ТАВЬСНААР БҮХ ЮМ ХЭВИЙН БОЛДОГ ҮЕ. ҮҮГЭЭРЭЭ БАХАРХАХ УУ. ТӨР ЗАСАГ НЬ ЮУ Ч БОЛСОН ХЭЭВ НЭГ. БАЙДАГ ЮМ БАЙДГААРАА. ЦОЧИРООГОО АЛДСАН АРД ОЛОН , ИЧИХ НҮҮРЭЭ ЭЛГЭНДЭЭ НААСАН ТӨР. ҮҮГЭЭРЭЭЭ Л БАХАРХАХ ҮЛДЖЭЭ. БАХАРЦГАА БАХАРЦГАА

37  |  6
matilda(197.234.221.3) 2024 оны 11 сарын 09

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

тийм(43.242.242.77) 2024 оны 11 сарын 09

За бараг л үнэн хэллээ. Нэмээд хэлхэд бид баялагаа өөрсдөө бүтээх цаг болсон. Өөрөөр хэлбэл нийгийн бүхий л салбарт гэсэн үг. Аялал жуулчлалыг өвөөгийн нэр түүхтэй холбоотой газруудад Лас Вегас шиг утгаар нь хийх , малын түүхий эдийг ашиглаад машиг үйлдвэрлэгч компаниудын суудал руль зэрэг зүйлсийг хийх үйлдвэр барих, ашигт малтмалаа боловсруулах үйлдвэрүүд барих, хүн амын боловсрол эрүүл мэндэд тусгайлан анхаарах зэрэг олон зүйлсийг хиймээр байна. Товчхондоо үйлдвэржилт технологийн хувьсгал хиймээр байна.

22  |  9
Top