Чөлөөт бөх: ОХУ-ын шигшээ багт өөрчлөлт орлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 14

Чөлөөт бөхийн 2019 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 16-17-нд Японы Наритад болно.

Манай өрсөлдөгч ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд гэнэтийн өөрчлөлт гарчээ. Япон явахаас өмнөх сүүлийн бэлтгэл дээр 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт Екатерина Полещук (53 кг), 2019 оны Европын наадмын хүрэл медальт Мария Кузнецова (62 кг) нар гэмтэл авсан байна. Тэдний оронд шигшээ багт Дарья Лексина (50 кг), Ульяна Тукуренова (62 кг) нар дуудагджээ. Тиймээс Милана Дадашева 53 кг-ын жинд барилдах болсон байна.

ОХУ-ын шигшээ баг

50 кг. Дарья Лексина

53 кг. Милана Дадашева - 2018 оны Европын АШТ-ий хүрэл медальт

55 кг. Ольга Хорошавцева - 2019 оны ДАШТ-ий хүрэл медальт

57 кг. Марина Симонян - 2019 оны U23 ДАШТ-ий хүрэл медальт

59 кг. Любовь Овчарова - 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт

62 кг. Ульяна Тукуренова

65 кг. Наталья Федосеева

68 кг. Анастасия Братчикова - Европын хошой аварга

72 кг. Евгения Захарченко - 2019 оны U23 ДАШТ-ий хүрэл медальт

76 кг. Екатерина Букина - 2016 оны Олимпын хүрэл медальт

А хэсэг: Япон, Хятад, Украин

B хэсэг: ОХУ, АНУ, Монгол

Тэмцээний хуваарь

Бямба (16.11.)

10:30 Япон - Украин), ОХУ - Монгол

12:00 ОХУ - АНУ, Хятад - Украин

16:30 Нээлтийн ёслол

17:00 Япон - Хятад, АНУ - Монгол

Ням (17.11.):

8:00 Жин үзэлт

10:30 5-р байрны төлөө барилдаан

13:00 3-р байрны төлөө барилдаан

14:30 Аваргын төлөө барилдаан

16:00 Шагнал гардуулах ёслол

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nyam(66.181.161.92) 2019 оны 11 сарын 14

orosiin komand bureldehuun muu bn. Husdag gazar.

0  |  0
Top