Точиношин, Вакатакагакэ хоёр гэмтэж, тэмцээнээс гарлаа

2019 оны 11 сарын 14

Фүкүока хотод болж байгаа мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё бөхчүүдийн хувьд тун халгаатай явагдаж байна.

Ёкозүна Какүрюү, озэки Гоэйдо, маэгашира Томоказэ, Ичиножёо, жюүрёогийн Ичиямамото нар гэмтлийн улмаас тэмцээнийг орхиод байсан.

Өчигдөр сэкивакэ Точиношин Такарафүжиг күбихинэри хэмээх ховор мэхээр ялж, давааны харьцаагаа 2:2 болгосон ч хүнд гэмтэл авсан байна. Энэ башёд 10 давбал озэки цолоо буцаан авах байсан гүрж арслангийн хувьд тэмцээний голоос дахин барилдахгүй бол тун хэцүү байдалд орлоо. Өнөөдөр түүнтэй барилдах байсан Дайэйшёо сул даваа авч байгаа юм.

Точиношин баруун хавиргаа гэмтээж, гурван долоо хоног эмчлүүлэх шаардлагатай гэж оношлогджээ. Касүгано ояката “Энэ тэмцээнд дахин барилдах эсэхийг мэдэхгүй байна. Тун харамсалтай” гэж сэтгүүлчдэд мэдээлснээс үзэхэд үе солигдож байгаа өнөө үед Точиношин дахин озэки болно гэх найдвар бараг алга болжээ.  

Мөн шинэ маэгашира Вакатакагакэ Тэрүцүёошиг давж, 4 даваатай башёг тэргүүлсэн ч баруун хөлөө гэмтээснээр Кюүшюүд нийт долоон сэкитори тэмцээнээс гараад байна. Вакатакагакэ ирэх тэмцээнд жюүрёод унах нь тодорхой боллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.3) 2019 оны 11 сарын 14

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913

0  |  0
Top