Дархан-Уул аймгийн Засаг даргын 2019 оны 01-А/338 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдийн үйл ажиллагаанд хяналт тавьж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Ажлын хэсэгт аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, аймаг, сумын Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Гадаадын иргэн харьяатын газар зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл батлагдсан удирдамжийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )