Дархан-Уул аймагт хоногт 4 тонн хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай цех ашиглалтад орлоо.
Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хооронд Дархан-Уул аймгийн Засаг дарга 2017 онд “Санамж бичиг” байгуулж хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх “Орхон кластер” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд өчигдөр /2019.11.13/ хоногт 4 тонн хүнсний ногоо боловсруулах хүчин чадалтай “Буян-Ундарга” цех ашиглалтад оров.
Тус цех ашиглалтад орсноор 10 иргэн байнгын ажлын байртай болж иргэд орон нутагтаа хүнсний ногоогоо борлуулж төрөл бүрийн хүнсний ногооны шүүс, нөөшилсөн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх боломжтой болох юм. Энэхүү цехийг байгуулахдаа Дархан-Уул аймгийн Орхон сумын “Буян-Да” хоршоог түшиглэсэн бөгөөд нийтдээ 100 орчим сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг төслийн багийнхан нийлүүлжээ. 2018 оны статистик мэдээгээр Дархан-Уул аймгийн Орхон сум нь улсын нийт хүнсний ногооны ургацын 10 гаруй хувь, луувангийн ургацын 20 орчим хувийг дангаар үйлдвэрлэдэг байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 22 995 41 4913