Видео: Камбож – Монгол 1:1

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 15

Өчигдөр /11 сарын 14/ манай хөлбөмбөгийн шигшээ баг ФИФА өдрүүдийн хүрээнд Камбож улсын шигшээ багтай албан ёсны нөхөрсөг тоглолт хийлээ. Камбожийн нийслэл Пномпень хотын Олимпын цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолт 1:1 харьцаатай тэнцсэн.

Камбожийн шигшээ баг дэлхийн чансааны 172-р байранд бичигддэг, манай багаас чансаа 14 байраар илүү. 2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн С хэсэгт сүүлийн байрт явж байгаа баг. Энэ тоглолт 19-нд болох ДАШТ-ий урьдчилсан шатны Мьянмарын эсрэг хийх тоглолтын өмнөх том бэлтгэл гэдгээрээ онцлог байлаа.

Камбож-Монгол 1:1

Манай баг тоглолтын 22 дахь минутад тэргүүлж эхэлсэн. Манай баг сөрөг довтолгоонд орон, Х.Цэнд-Аюушын дамжуулалтыг А.Нармандах тун оновчтой цохилтоор тооны харьцааг нээлээ.

Харин эхний үеийн 35 дахь минутад багийн ахлагч Н.Цэдэнбал Камбожийн довтлогчийг татан унагаасан торгуулийн цохилтыг  Keo Sokpheng оруулснаар тоо тэнцсэн.

Манай шигшээ баг Камбожоос  Мьянмарыг зорьсон. 11 сарын 19-ний өдөр Мьянмарын эсрэг ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд талбайд нь тоглох юм. Мьянмарын баг өчигдөр Тажикстаны шигшээг 4:3 ялсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top