“Ази тивийн залуучуудын боксын аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 11-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” спорт ордонд болж байна. Нийт 17 орны тамирчид оролцож байгаа тус тэмцээний хагас шигшээ тоглолт маргааш, финалын тулаан нөгөөдөр болох юм.
Хагас шигшээд шалгарсан боксчдын тоогоор Казахстан улс тэргүүлж байна.
Эрэгтэй:
1. Казахстан - 9 боксчин;
2. Узбекистан - 8;
3-4. Энэтхэг, Таиланд – тус бүр 4;
5-6. БНСУ, Киргиз, Япон – тус бүр 3;
7-8. Хятад, Монгол – тус бүр 2;
9-10. Тайвань, Ирак – тус бүр 1.
Эмэгтэй:
1. Энэтхэг – 8 боксчин;
2. Монгол - 7;
3-4. Казахстан, Узбекистан – тус бүр 6;
5. Таиланд, Хятад – тус бүр 5;
6-8. Япон, БНСУ, Тайвань – тус бүр 1.
Сэтгэгдэл ( 0 )