Өчигдөр /2019.11.14/ “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний Аеийн хэсгийн урьдчилсан тоглолтууд явагдлаа. Манай шигшээ багийн F хэсэгт хоёр тоглолт болсон ч хүснэгтийн байдал их өөрчлөгдсөнгүй.
Тажикистаны баг Мьянмарт ялагдсан нь нэг ёсны сенсаац байлаа. Гурван тоглолтын дараа 6 ноотой байсан Тажикистаны баг нэг ч оноогүй, нэг ч гоол оруулаагүй Мьянмартай тоглосон. Сүүлийн тоглолтдоо Киргизэд 0:7 бут ниргүүлсэн Мьянмарыг ялагдана гэж шинжээчид үзэж байсан юм. Гэвч Мьянмар 4:3 ялж, Монголын шигшээтэй оноо тэнцлээ. Бөмбөгийн харьцаагаар манай баг хүснэгтэд Мьянмараас дээш бичигдэж байна. Хэрэв бөмбөг тэнцвэл хоорондын тоглолтыг харах юм. Тэгэхээр энэ сарын 19-нд Мьянмарт болох Мьянмар – Монгол тоглолт тун чухал тоглолт болох нь тодорхой.
F хэсгийн нөгөө тоглолтод Киргизийн шигшээ Японыг талбай дээрээ хүлээн авч 0:2 ялагдсан. Киргизийн багийн дасгалжуулагч Александр Крестинин хэвлэлийн бага хурал дээр “Японы багийн сул талыг мэдэж байна” гэж хэлсэн ч сенсаац гарсангүй, япончууд хоёр гоолоор хожлоо баталгаажуулсан.
Киргиз – Япон – 0:2 (0:1)
Гоол: Минамино – 41 (пенальти – 0:1), Харагүчи – 54 (0:2)
Мьянмар – Тажикистан – 4:3 (2:1)
Гоол: Лам Суан – 10 (1:0), Жалилов – 36 (пенальти – 1:1), Лам Суан – 41 (2:1), Ту Аун – 48 (3:1), Васиев – 57 (3:2), Маун Лвин – 63 (4:2), Жалилов – 77 (4:3)
Сэтгэгдэл ( 0 )