Озэки асан Тэрүнофүжи Кюүшюүд макүшитагийн баруун жигүүрийн 10-аас барилдаж байгаа. Өнөөдөр Тэрүнофүжи макүшитагийн 14 дэх бөх Коотокүзаныг давж, 3 дахь даваагаа авлаа.
Жонидан хүртэл унасан банцүкэгээ макүшитагийн 10 хүртэл ахиулсан тэрбээр хоёр өвдөгний хүнд гэмтэл бүрэн эдгээгүй, байнга боож байгаа ч барилдааны мэдрэмж нь бага багаар сэргэсээр байна.
Тэрүнофүжи долоо давахад жюүрёод буцан орж, сэкитори болно. Энэ талаар тэрбээр “Долоо давбал сайн хэрэг. Гэхдээ яарч сандрах зүйлгүй, дараагийн башёд сайн барилдахад болно. Үлдсэн дөрвөн барилдаандаа сайн барилдаж, башёг дуусгах зорилготой” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Монгол бөхчүүд
Жюүрёо
З-1 Азүмарюү С.Тодбилэг 5-1
Б-3 Чиёошёома Г.Мөнхсайхан 3-3
Б-5 Кирибаяма Б.Лхагвасүрэн 4-2
З-8 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 2-4
Б-9 Миторюү Б.Төрболд 4-2
Б-13 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-2
Макүшита
З-3 Сакигакэ Я.Баттүшиг 2-1
Б-6 Сэйро А.Өнөболд 1-2
З-8 Араваши Э.Дөлгөөн гэмтэл
Б-10 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 3-0
Б-11 Кёкүсоотэн Э.Энхманлай 1-2
3-22 Гоочёозан Д.Ууганбаатар 2-1
З-28 Роога А.Амарсанаа 2-1
З-29 Саданохикари Д.Наранцогт 0-3
З-31 Кагамио Б.Нанжид 1-2
Санданмэ
З-6 Ёошёояма Б.Анхбаяр 1-2
Б-43 Дайтэнма Н.Чинзориг 2-1
Жонидан
З-56 Хокүтэнкай Г.Сүхбат 3-0
Сэтгэгдэл ( 2 )
Ireeduin ih avarga gej hardag buh gemtlees bolj tastuuhan barildaad baih shig
ГАНэрдэнэд найдаж байгаа. ДООШОО унахад нь их харамсаж байгаа. одоо ГЭМТЭЛДЭЭ ИХ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ.