Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ амралын өдрүүдэд /XI.16-17/ Японы Нарита хотод явагдаж, өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Япон, Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, Украин гэсэн зургаан орны баг өрсөлдөж, манай баг ОХУ, АНУ-ын багтай нэг хэсэгт орсон.
Монголын шигшээ баг “В” хэсэгт ОХУ-ыг 6:4-өөр ялж АНУ-д 4:6-гаар ялагдсанаар хэсэгтээ хоёрдугаар байрыг эзэлж, хүрэл медалийн төлөө 2008, 2009, 2010, 2012 оны Дэлхийн цомын аварга БНХАУ-ын шигшээ багтай барилдлаа.
Хятадын баг манай багийг 3:7-гоор ялж, хүрэл медаль хүртэж, манай бүсгүйчүүд дөрөвдүгээр байр эзэллээ. Хятадын эсрэг барилдаанд манай ОУХМ Б.Болортуяа, Э.Гантуяа, Ө.Пүрэвсүрэн нар ялалт байгууллаа. Ялангуяа “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа “Цол дагаж бяр” гэгчээр Наритад гурван барилдаан хийж бүгдэд нь ялалт байгуулав. Нур-Султаны дэлхийн аварга Жакарра Винчестер (АНУ), түүнтэй хамт хүрэл медалийн тавцанд зэрэгцэн зогссон Ольга Хорошавцева (ОХУ) болон Чен Жиавэй (БНХАУ) нарыг ялсан гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.
Энэ удаагийн Дэлхийн цомын шигшээ барилдаанд Японы баг 2003 оны тус тэмцээний аварга АНУ-ыг 7:3-аар буулган авснаар 11 дэх түрүүгээ хүртэв.
III Байрын төлөөх барилдаан
МОНГОЛ - БНХАУ 3:7
50 кг: Буяндалайн Чимгээ - Лей Чун 0:10
53 кг: Нандинцэцэгийн Анударь - Пан Киану 0:10
55 кг: Бат-Очирын Болортуяа - Чен Жиавэй 12:10
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Фенг Йонгин 0:10
59 кг: Баатаржавын Шоовдор - Зан Ки 2:8
62 кг: Энхбатын Гантуяа - Хуан Кан 12:2
65 кг: Өлзийсайханы Пүрэвсүрэн - Ву Яарү цэвэр ялсан
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа - Зоу Фенг цэвэр ялагдсан
72 кг: Энх-Амарын Даваанасан - Ван Хуан 2:9
76 кг: Ганбатын Ариунжаргал - Чандганацагаан цэвэр ялагдсан
Сэтгэгдэл ( 0 )