Роналду: Би дэлхийн рекордыг эвдэнэ

2019 оны 11 сарын 18

Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Евро 2020” тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд үргэлжлэн явагдлаа. Португалын шигшээ баг Люксембургийг 2:0 буулган авахад Криштиану Роналду нэг гоол хийсэн нь түүний шигшээ багийн төлөө хийсэн 99 дэх гоол нь байв.

Шигшээ багт хийсэн гоолын тоогоор одоо түүний өмнө 109 гоолтой Ираны шигшээ багийн довтлогч Али Даеи л бичигдэж байгаа юм.

Роналду гоолоос гадна шигшээ багт тоглосон тоогоороо рекорд тогтооход ойрхон байна. Тэрбээр Португалын төлөө 164 дэх тоглолтдоо оролцсон бөгөөд Европын рекордтой зэрэгцэхэд 12 тоглолт, дэлхийн рекордтой зэрэгцэхэд 20 тоглолт үлдээд байна.

Тоглолтын дараа Криштиану Роналду “Бүх рекорд амжилт эвдэгдэх ёстой. Би дэлхийн рекордыг тогтоох болно” гэж мэдэгджээ.
 


Люксембург – Португал 0:2 (0:1, 0:1)

“Жози Бартель”

Гоол: 0:1 – 39 Бруну Фернандеш, 0:2 – 86 Роналду.

Люксембург – Морис, Шано, Карлсон, Янс, Скендерович, Баррейро (Синани, 74), Жерсон, Тилль (Жоаким, 82), Родригеш, Девилль, Тюрпель (Тилль, 59).

Португал – Руй Патрисиу, Рубен Диаш, Фонте, Рикарду Перейра, Бруну Фернандеш (Рубен Невеш, 90), Геррейру, Пицци (Моутинью, 62), Данилу Перейра, Бернарду Силва, Андре Силва (Диогу Жота, 71), Роналду.

Шар хуудас: Девилль (7), Шано (16), Бернарду Силва (70).
 


Шигшээ багийн шилдэг мэргэн буучид
 


1. Али Даеи – Иран, 109 гоол, 1993—2006

2. Криштиану Роналду – Португал, 99 гоол, 2003 -

3. Ференц Пушкаш - Унгар, Испани, 84 гоол, 1949 - 1956

4. Годфри Читалу – Замби, 79 гоол, 1968 - 1980

5. Хусейн Саид – Ирак, 78 гоол, 1977 - 1990

6. Пеле – Бразил, Бразил, 77 гоол, 1957 - 1971

7. Шандор Кочиш – Унгар, 75 гоол, 1948 - 1956

8. Күнишигэ Камамото – Япон, 75 гоол, 1964 - 1977

9. Башар Абдулла – Кувейт, 75 гоол,  1996 - 2007

10. Сунил Четри – Энэтхэг, 72 гоол, 2005 -

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top