Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Өндөр улиасны өвөр гэдэг газар одоогоос 60 жилийн тэртээ атрын Сангийн аж ахуй байгуулагдаж байжээ. Сэлэнгэчүүд газар тариалангийн анхны шан татсан тус газарт дурсгалын хөшөө босгон мөнхжүүллээ
Хөшөөний нээлтийн арга хэмжээ энэ сарын 15-нд боллоо. Арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөр, Түшиг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Н.Барамсай, Засаг дарга Ц.Отгонтүйн болон атрын анхдагчид, тариаланчид, хүүхэд залуус оролцлоо.
Сэтгэгдэл ( 0 )