Т.Тэмүүлэн Дэванорюү нэрээр барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 18

Мэргэжлийн сүмогийн Намрын тэмцээний шинэ бөхчүүдийн шалгалтад тэнцсэн бөхчүүдийг танилцуулах ёслол /2019.11.16/ боллоо.
 


Энэ удаад гурван бөх орсны хоёр нь олны анхаарлыг ихэд татсан.
 


Нэг нь манай бөх Т.Тэмүүлэн байлаа. Т.Тэмүүлэн 18 настай, өнгөрсөн жилийн сонирхогчдын сүмогийн залуучуудын ДАШТ-ий үнэмлэхүй жинд мөнгөн медаль хүртсэн залуу юм. Японд ахлах сургуулиудын АШТ-д шилдэг наймд шалгарч байжээ.

Тэрбээр мөн мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит Сүмо бөхийн Олон улсын "Хакүхо кап" тэмцээнд багийн барилдааны төрөлд анхны алтан медалийг хүртэж байсан юм. Т.Тэмүүлэн 220-иод жилийн түүхтэй эртний Дэваноүми дэвжээнд элссэн, Дэванорюү нэрээр барилдана.
 


Нөгөө шинэ бөх нь Шёова эриний их аварга Тайхогийн зээ 18 настай Ная Коосэй. Коосэй Отакэ дэвжээнд орсон бөгөөд тус дэвжээнд түүний ах Ная Коонүсүкэ барилдаж байгаа билээ. Коосэй夢道鵬 буюу Мүдохо нэрээр барилдах юм.
 


Бөхчүүд ирэх тэмцээнээс жонокүчид барилдаж эхэлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top