Асашёорюүгийн оруулсан казах залуу Японы аварга болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 11 сарын 19

Казахстан залуу Ерсин Балтагул Японы “Нихон” их сургуулийн оюутан. “Нихон” их сургууль энэ сарын эхээр болсон 97 дахь удаагийн Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд багаар түрүүлэхэд Ерсин багагүй үүрэгтэй оролцсон.

Энэ талаар Казахстаны Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний зөвлөлийн гишүүн, "Казахстан Барысы" клубийн үүсгэн байгуулагч Арман Шураев инстаграм хуудсандаа бичиж, их аварга Асашёорюүд талархал дэвшүүлжээ.

Арман Шураев “Урааа! Жирийн нэгэн казах залуу Японы аварга боллоо. Ерсин Балтагул дөрвөн жил Токиод суралцаж, амьдарч байна. Монгол ах Асашёорюү Акиноридоо баярласнаа илэрхийлье. Асашёорюү манай залууг дөрвөн жилийн өмнө сонгож, сүмо бөх болоход нь туслан дэмжсэн билээ” гэж бичсэн байна.

“Нихон” их сургуулийн баг дөрвөн жил завсарласны эцэст 29 дэх удаагийн түрүүгээ хүртсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н(202.126.89.108) 2019 оны 11 сарын 19

Сайн бн

0  |  0
Top